Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-10-16 Judilogy
    Нэхэмжлэгч 392 м.кв газар эзэмшдэг бөгөөд газар эзэмших хугацаа нь дуусах үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Түүний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна хэмээн дүгнэжээ. Тус дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газраас орц, гарцыг хаах хэмжээгээр талбайг багасгаж буюу 228 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-02 Judilogy
    2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г гэх хүнд нүүрэн тус газраа цохиулсан. Улмаар Г-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж “баталгаа” гаргасны дараа өөрийн өмнө нь өгсөн мэдүүлгийг дээд албан тушаалтны гуйлтаар “Г-д цохиулаагүй, урд өдөр нь өөрийн машиныг янзалж байгаад гэмтээсэн” гэж өөрчилсөн. Иймд цагдаагийн албан хаагч Э-г “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-09-22 Judilogy
    Гуравдагч этгээд газар дээрээ 17 давхар 2 барилга барихаар болсон байна. Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хүсэлт гаргасны дагуу тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг батласан бөгөөд тус барилга баригдсан. Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс барилгыг шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад оруулах зөвшөөрөл олгов. Гэвч тус барилга нь ойролцоох орон сууцтай маш ойр баригдсан бөгөөд нарны гэрлийг нь хааж байсан тул ийм барилгыг барих болон ашиглалтад оруулах зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, стандартуудыг зөрчсөн гэж (i) болон (ii)-т заасан шаардлага бүхий нэхэмжлэлийг оршин суугчид гаргажээ.
    дэлгэрэнгүй