Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осолд өртсөн этгээдийн хохирол гаргуулах шаардлагыг хангахгүй орхив
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2019.11.05 101/ШШ2019/03034
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.21. Шийдвэр-хураангуй -07
Иргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоонд гарсан зардал, хохирол … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Болд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ, авто замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн, ослын улмаас Болдын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, түүнийг мөргөсөн автомашины жолооч Бат нь тухайн үед замын хөдөлгөөнд оролцохдоо зөвшөөрөгдсөн хурдны хэмжээний дотор явж байсан ба гэрэлтүүлэггүй зам дээр гэнэт хүн гарч ирсэн, уг ослын дараа яаралтай түргэн тусламж, цагдаа дуудсан мөн Батын автомашины урд салхины шил хагарсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Түүнчлэн, жолооч Бат нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “явган зорчигч нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”-ыг хориглосон, энэ тохиолдолд явган зорчигч Болд нь авто замын гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч, дээрх дүрмийн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй тул уг осол нь гэмт хэргийн шинжгүй гэж Тээврийн прокурорын газраас дүгнэж, уг осолд холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтууд, дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж, хариуцагч Бат замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй нь тогтоогдсон, нэхэмжлэгч Болдод гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж Болдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Ундраа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !