Хуурамч архивын лавлагааны улмаас учирсан хохирлыг архивын байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.02.22 101/ШШ2022/00783
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.10.31 Шийдвэр-хураангуй-06
Нийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ.
Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргав.
Шүүхэд хэлэлцэгдсэн хэргийн баримтаар, иргэн Ганаа цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо архивын байгууллагын албан тушаалтнаас архивын лавлагааг хуурамчаар гаргуулан авч, үүнийгээ үндэслэн тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 8,820,900 төгрөгийн тэтгэвэр авсан, архивын байгууллагад ажиллаж байсан Цолмон нь албан үүрэгтээ хайнга хандаж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй нэр бүхий 9 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч хууль бусаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн, улсад нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон байна.
Маргаж байгаа талууд дээрх нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй ба харин нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллага хариуцах эсэх талаар маргажээ.
Шүүх төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруугийн улмаас бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалтын дагуу архивын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг түүний ажиллаж байсан байгууллага эхэлж хариуцах ба дараа нь тухайн байгууллага буруутай албан тушаалтнаас хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж, нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг Архивын байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
1 week ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
2 weeks ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь иргэний шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
2025-07-08
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !