Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, үнэлээгүй бол сахилгын шийтгэл хүлээлгэхгүй
Шүүхийн нэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2021.10.07-ны өдрийн №115/ШШ2022/0011
Тоймын дугаар, огноо: № 09, 2023.02.01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-г “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч Б.М-с “...буруутгаж байгаа зөрчил гэх асуудлууд нь олон албан хаагчид болон удирдлагуудын үйл ажиллагаанаас үүдсэн нэгдмэл асуудал, зөрчил гаргаагүй, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, холбогдох дүрэм журмуудыг биелүүлэн ажилласан” гэж, харин хариуцагчаас “төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашгийг нь дээшлүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлагнах зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” тул сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж тус тус маргасан.
Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг ... хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгээр сахилгын шийтгэл хүлээлгэхээр байхад нэхэмжлэгч Б.М-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хянаж, үнэлээгүй атлаа “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалгүй биелүүлсэн” гэж буруутган төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь хууль бус, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сахилгын зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа асуудлуудыг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй, зөрчилд тооцогдохооргүй асуудлаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан, зөрчилд тооцсон асуудлыг илрүүлснээс хойш 10 сарын дараа шийтгэл ногдуулсан зэргээр “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг бүхэлд нь зөрчсөн болох нь тогтоогдсон.
Иймээс шүүх нэхэмжлэгчийг гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
57 minutes ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !