Эмч, эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл, эрсдэлийг танилцуулах үүрэгтэй
Шийдвэрийн дугаар: 2020 оны 04 сарын 14 өдөр 457
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Хураангуй: дугаар 9
Иргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Прокуророос “О”-г эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс “О”-г “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр ял оногдуулж шийдвэрлэжээ.
Харин, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч “О”-ын өмгөөлөгчийн зүгээс “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, “О”-г гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулгатай гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх “О”-г гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй “О” нь Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авах зөвшөөрлийн хуудсыг үйлчлүүлэгчдээ үйлчилгээний улмаас гарч болох хүндрэл, эрсдэлийг тайлбарлан танилцуулж, түүнээс гарын үсэг авах ёстой байтал аваагүй, мөн “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх” эмнэл зүйн заавар, аргачлалд заасны дагуу тухайн тарилгыг хийхдээ арьсны дээд давхаргад тарих ёстой байтал болгоомжгүйгээр судсыг нь дайрч, нүдний артерийн судсыг нь даган торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндээрээ хохирсон.
“О”-ын эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдлийн улмаас иргэн “Э”-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй танилцах бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
19 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !