Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзана
Шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 5 сарын 05 өдөр, 479
2022.08.26 процесс-хураангуй: Дугаар 1
Насанд хүрээгүй Бат нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөрдөн байцаалтын явцад өсвөр насны хүүхэд Батын хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагын төлөөлөгчийг томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буруу гэж үзэж, хэргийг дахин хянуулахаар прокурорт буцаажээ.
Прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан, “ ... өсвөр насны шүүгдэгч Бат нь эх, ах нарын хамт амьдардаг гэх боловч эх нь архины хамааралтай, асран хамгаалах боломжгүйн улмаас Бат нь асрамжийн газарт амьдарч байсан /тул/ түүний хууль ёсны төлөөлөгчийг төрийн байгууллагаас томилсон нь хууль зөрчөөгүй” гэж маргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг эн тэргүүнд түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох үүрэгтэй, тийм хүн байхгүй, эсхүл тэдгээр нь тухайн хэрэгт хүүхдийг төлөөлөхөд ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болдог.
Энэ тохиолдолд, насанд хүрээгүй /хүүхэд/ Батын хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн байцаалтын явцад тогтоохдоо түүний ар гэрийн байдал, төрсөн эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийг шалгаж тодруулаагүй, хэн хэнтэйгээ амьдардаг, эх нь ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, ах, эгч нь хамт амьдардаг эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагыг шууд тогтоосон нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Давж заалдах шатны шүүхээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өсвөр насны хүний хууль ёсны төлөөлөгчийг сонгож томилох дарааллыг хуулиар тусгайлан тогтоосон, ингэхдээ тэргүүн ээлжинд эцэг, эхийг нь, дараа нь хуулийн дагуу тогтоогдсон асран хамгаалагч, харгалзан дэмжигч этгээдийг, эцэст нь эдгээр хүмүүсийг тогтоох боломжгүй бол холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулахаар заасан байхад өсвөр насны шүүгдэгч Батын хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хуулиар тогтоосон дээрх дарааллыг зөрчиж төрийн байгууллагын төлөөлөгчийг шууд томилж оролцуулсан нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !