Фейсбүүкээр мөрийтэй тоглоом “покер” зохион байгуулж, орлого олсон этгээдэд эрүүгийн ял оногдуулж, олсон орлогыг нь хураав
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 1 сарын 13-ны өдөр 72
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2022.9.5 шийдвэр-хураангуй 4
Иргэн Болд нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 - 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.
Эрүүгийн хуульд зааснаар, Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсаныг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Прокуророос Болдыг ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс иргэн Болдыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульд заасны дагуу Болдын мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлого болох 5.891.500 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Болдын өмгөөлөгчөөс “... 5.891.500 төгрөгийн ашиг олоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар бусдаас авсан 5.891.500 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, ашиг олсон болох нь тогтоогдсон гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !