Нягтлан бодох бүртгэлийн “зохицох зарчим”-д зардал үр ашигтай байх агуулга багтана
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021.12.08-ны өдрийн 128/ШШ2021/0840
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.15 Хураангуй-6
Үндэсний аудитын газрын аудитор Нямаас “А” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан “ … 10 сая төгрөгийн зардлаар Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг бусдаар хийлгэсэн атлаа үүнийгээ мөрдөөгүй нь … Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “зохицох зарчим”-д нийцээгүй” гэх үндэслэлээр “… 10 сая төгрөгийн үр ашиггүй зардал гаргасныг төсөвт буцаан төлүүлэх”-ээр акт тогтоосон, “А” ТӨХК-иас уг актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, “А” ТӨХК нь өөрийн байгууллагад мөрдөх зорилгоор “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” боловсруулах захиалгыг “С” ХХК-нд өгч, 10 сая төгрөгийн гэрээ байгуулж, гүйцэтгүүлэн, уг баримт бичгийг хүлээн авсан боловч үүнийгээ мөрдөөгүй, тус компанийн Гүйцэтгэх захирал тушаал гаргаж, өөрийн Санхүү эрхэлсэн дэд захирлын боловсруулсан “Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг”-ийг мөрдүүлсэн байна.
Анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд “А” ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал,
Нягтлан болох бүртгэлийн тухай хуульд, аж ахуйн нэгж, байгууллага нь “зохицох” зарчмыг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлахаар заасан, уг зарчим нь одоо болон ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж тооцоолон байгууллагын хөрөнгөөс гаргасан зардал нь “үр ашигтай байх” буюу “орлого, зардал зохицох” агуулгатай гэж шүүх дүгнэв.
Төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн үйл ажиллагаанд төрийн аудитын байгууллага шалгалт хийж, дээрх зарчмын хүрээнд акт тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, “А” ТӨХК-ийн удирдлага нь ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж тооцоолон, 10 сая төгрөгийн зардал гарган хийлгэсэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тогтоосон “зохицох” зарчимд нийцээгүй, хөрөнгийг үр ашиггүй зардал гаргасан гэж үзэхээр байх тул 10 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төлүүлэхээр тогтоосон аудиторын актыг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !