Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Захиргааны эрх зүй
36 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-09-27 Улсын дээд шүүх“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиТалуудын маргаж буй асуудал нь захиргааны акт гаргах гол үндэслэл болоогүй тул захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус биш гэж, зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.дэлгэрэнгүй
-
2022-09-05 Улсын дээд шүүхКоронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.дэлгэрэнгүй
-
2022-07-07 Улсын дээд шүүхУлсын хоёрдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер”-т “ЧТ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор тендерийн Үнэлгээний хороо шийдвэрлэсэн, үүний дагуу компани болон тус эмнэлгийн хооронд “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерийн гэрээ байгуулагдаж, “ЧТ” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.Тус тендерт оролцсон “СУ” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалт бүхэлдээ хууль бус болсон, тендерийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-04-26 Легал датаНэхэмжлэгч Н.Т-ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон байна.дэлгэрэнгүй
-
2022-04-20 Легал датаШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Б-аас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !